dobu.mndobu

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зөвлөлдөх уулзалт боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зөвлөлдөх уулзалт боллоо

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зөвлөлдөх уулзалт”-ыг хоёрдугаар сарын 20-нд “Жанжин” клубын ёслолын танхимд зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа салбарын бодлого шинэчлэлт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж, ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал "Нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт - Амьжиргааг дэмжих зөвлөлийн талаарх мэдээлэл", Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа "Хүүхэд хамгааллын тухай", Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ч.Ганцэцэг "Нийгмийн даатгалын багц хууль" сэдвээр  тус тус илтгэл тавилаа. Нийгмийн халамжийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өгөх, хороодын хамтарсан баг болон Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд, анхан шатны төрийн албан хаагчдыг арга зүйгээр хангах, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой тус уулзалтад Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд, Баянзүрх дүүргийн 43 хорооны засаг дарга, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтнүүд зэрэг 500 гаруй албан хаагч хамрагдсан. Уулзалт арга хэмжээний үеэр  нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт оновчтой, түргэн шуурхай хүргэж, идэвхи санаачилгатай ажилласан 5, 10, 14, 16, 17, 20,21, 28, 36, 40 хороодын Амьжиргааг дэмжих зөвлөлийг 2023 оны шилдэг зөвлөлөөр шалгаруулав.

Хуваалцах:

|
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна

Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.