dobu.mndobu

АНУ Хятадын агаарын бөмбөлгийг пуужингаар харван унагажээ

0

НийтлэлчInfo

Огноо2023-02-05

АНУ Хятадын агаарын бөмбөлгийг пуужингаар харван унагажээ

АНУ-ын цэргийнхэн Хятадын агаарын бөмбөлгийг Атландын далай дээр “AIM-9X” пуужингаар харваж унагасан тухай "CNN" телевизийн суваг мэдээлсэн бөгөөд үүнийг Пентагон баталсан юм.

АНУ-ын эрх баригчид тус улсын эх газрын агаарын орон зайд "тагнуулын агаарын бөмбөлөг" илрүүлсэн талаар "NBC" телевизийн суваг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдерын мэдэгдлээс эш татан хоёрдугаар сарын 2-ны өдөр мэдээлжээ. Түүний хэлснээр, агаарын бөмбөлөг арилжааны агаарын тээврийн стандарт үзүүлэлтээс хамаагүй өндөр өндөрт байсан бөгөөд оршин суугчдад аюул учруулаагүй байна.

АНУ-ын Зэвсэгт хүчин Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар хоёрдугаар сарын 4-нд буюу бямба гарагт Өмнөд Каролинагийн эргийн ойролцоо уг бөмбөлгийг устгажээ.

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч "энэ бөмбөлөг Хятадынх мөн бөгөөд иргэний зориулалттай, цаг уурын судалгаанд ашигладаг" гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, “баруун зүгийн хүчтэй салхины улмаас бөмбөлөг удирдлагаа алдаж, тогтоосон чиглэлээсээ хазайжээ”. Хятадын ГХЯ цаг уурын судалгааны бөмбөлөг нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэнд харамсаж буйгаа, түүнчлэн нөхцөл байдлыг зохицуулахын тулд АНУ-ын эрх баригчидтай холбоо тогтооход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Уг үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад хийх айлчлалаа хойшлуулсан юм. 

Хуваалцах:

|
Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна

Өндрөөс аврах чадавхын судалгааг хийж байна

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.