dobu.mndobu

“Трафигура”-г Монголд төлөөлөх эрхийг Ц.Элбэгдорж, “Сахал” Д.Эрдэнэбилэг нар авчээ

“Трафигура”-г Монголд төлөөлөх эрхийг Ц.Элбэгдорж, “Сахал” Д.Эрдэнэбилэг нар авчээ

-БАНКНЫ ЭЗЭД ШАТАХУУНЫ БИЗНЕС РҮҮ ШУУРЧ ЭХЭЛЛЭЭ-

“Трафигура” Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Худалдаа хөгжлийн банкны эзэн “Сахал” Д.Эрдэнэбилэг нартай тохирчээ. Хилийн чанадад байгаа “Сахал” Д.Эрдэнэбилэг болон Ц.Элбэгдоржийн төлөөний хүн Сингапурт байрлах “Трафигура”-гийн оффисоор хэдэнтээ зочилж, тэдний Монгол дахь үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, цаашлаад Э.Жононбаярын орыг залгамжлах дараагийн хунтайж нар хэн хэн байхыг тохиролцож чадсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тухайлбал, “Трафигура”-г Монголд төлөөлөх дараагийн хун тайж нараар Гадаад харилцааны дэд сайд асан Б.Мөнхжин, ХХБ-ны Олон улсын банкны газрын захирал Д.Бадруун нар сонгогджээ. Гэхдээ тэдний арай “жинхлээгүй” байгаа аж. Учир нь тэдэнд “Трафигура”-г төлөөлөх чадамж хэр байгааг ажиглаж, хэд хэдэн шаардлага тавиад байгаа юм байна.

“Трафигура”-гийн Монгол дахь төлөөлөгчөөр сонгогдсон Д.Бадруун Б.Мөнхжин нарын хэн нь хэн бэ...

Д.Бадруун гэх залууг судалбал, Худалдаа хөгжлийн банкны Олон улсын банкны газрын захирлаар ажилладаг. МАН-ын гишүүн Ч.Улааныг олон жил дагасан “гар”-ынх нь хүн аж. Ч.Улааныг Сангийн сайдаар ажиллаж байхад Сангийн яаманд хэлтсийн дарга, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад мөн л тус яамны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Сүүлд ХХБ-ны эзэн “Сахал” Д.Эрдэнэбилэг дээр очсон бөгөөд хамаг том ажлыг нь гардан гүйцэтгэдэг гэсэн мэдээлэл байна. Д.Бадрууны аав Л.Дашдорж нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Эдийн засгийн зөвлөхөөр нь ажиллаж байж. Товчхондоо Д.Бадруун нь Ц.Элбэгдоржтой маш ойр.

Харин Б.Мөнхжин нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын туслахаар ажиллаж байсан. Дараа нь Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад дэд сайд болтлоо “мотордуулсан”. Өмнө нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан түүхтэй. Харин одоо төрийн ямар нэгэн албан тушаал хашаагүй бөгөөд “Трафигура”-г Монголд төлөөлөх хунтайжаар сонгогдчих санаатай горилж явна.

Банкны эзэд шатахууны бизнест хүч сорихоор “Трафигура”-г сонирхсон шалтгаан...

“Трафигура” Монголын шатахууны бизнесийн 30 гаруй хувийг дангаараа “баздаг” гэх мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл ашигтай, асар их мөнгө эргэлддэг том бизнес. Тухайлбал, арилжааны банкуудаар дамжиж байгаа гадаад гүйлгээний ихэнх хувийг шатахууны бизнестэй холбоотой гүйлгээ эзэлдэг аж. Тиймээс шатахуун бизнес банкны эздийн анхаарлыг татсан нь ойлгомжтой. Тийм ч учраас хилийн чинадад байгаа “Сахал” Д.Эрдэнэбилэг байршлаа ашиглан “Трафигура”-гийн судсыг атгах ажилдаа ханцуй шамлан орсон нь энэ биз.

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

|
ЭЕШ-ын тов гарчээ

ЭЕШ-ын тов гарчээ

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.