0
Огноо2025-01-10
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг өнөөдөр /2025.01.10/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлов.
Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, манай улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд хоёр талын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг улам бүр эрчимжүүлэхийн төлөө буй гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах ажилд хамтран ажиллахыг хүслээ. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд Япон Австрали зэрэг улсуудын хэрэгжүүлж буй хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас гурван шилжилт буюу AI хиймэл оюун ухаан өндөр технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг эрчимжүүлж буй бөгөөд Япон Улсын Засгийн газрыг хамтран ажиллахыг санал болголоо.
Элчин сайд М.Игавахара Монгол Улстай хөгжүүлж буй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа эдийн засаг, дэд бүтэц, батлан хамгаалах салбарын харилцааг шинэ агуулгаар баяжуулахын төлөө буйгаа илэрхийлэв. Тэрбээр Монгол болон Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” Монгол Улсын Их хурлаар соёрхон батлагдсанд талархал илэрхийллээ.
Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд иенийн хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд М.Игавахара хэллээ. Тус зээлийг Монгол Улс Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан 2017 оноос зогсоосон. Энэхүү зээлийг нэн тэргүүнд Монгол Японы хамтран хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар талууд санал нэгдэв. Мөн Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайржуулах бүтээн байгуулалтад зарцуулахаас гадна хөгжлийн бусад төслүүдэд хөнгөлттэй зээлийг ашиглах талаар нарийн судалж, дахин ярилцахаар тохиролцлоо.
Хуваалцах:
Ингэний сүүний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Амарсайхан: Үүндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
43 хуулийн этгээд 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Д.Үүрийнтуяа: Н.Учрал намайг үндэслэлгүй гүтгэсэн учир хуулийн байгууллагад хандана
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Сөүлийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит болголоо
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Найман гишүүн чуулганы хуралдаан тасалж, долоон гишүүн чөлөө авчээ
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Чөлөөт бөхийн УАШТ-нд "Алдар" спорт хороо тэргүүлэв
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох талаар хэлэлцэнэ
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болно
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Энхтайвны гүүрийг хүчитгэхдээ иргэндээ ээлтэй байхаар төлөвлөнө
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ахмадуудад гар утсаараа интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх ур чадвар олгожээ
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.