dobu.mndobu

Монгол баг “Цасан баримал”-ын дэлхийн аварга боллоо

Монгол баг “Цасан баримал”-ын дэлхийн аварга боллоо

АНУ-ын Миннесота мужийн Стиллуотер хотод “Цасан баримал”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-аас 19-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Ц.Батмөнх, Б.Говьсайхан, А.Ихбанди нар “Цасан баримлын дэлхийн аварга” болов.

Тэд "Дуу хоолой" гэх бүтээлийг сийлсэн бөгөөд "Дэлхийн цасны баяр"-т түрүүлсэн анхны Монгол баг болж байна.

Уран бүтээлчид цасыг бүтээл болгон хувиргаж, өөрсдийн авьяас чадвар, бүтээлч байдал, багаар ажиллах чадварыг харуулж чаджээ.

6 хүн нарын зураг байж магад

5 хүн нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.