0
Төрийн өндөр албан тушаалтан болох УУХҮ-ийн дэд сайд асан О.Эрдэнэбулан, АМХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа нар Францын “Арева” компаниас их хэмжээний авлигал авсныг Францын шүүх тогтоосон хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр /2025.01.22/ мэдээлсэн. Тэгвэл үүнд АМХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа тайлбар хийв.
Тэрбээр,
-Н.Учрал сайдтай уулзах гэсэн боловч чуулгантай байгаа учраас уулзаж чадахгүй байна. Шалтгаан нь Францаас ирсэн албан бичгээ ил болго гэж байгаа. Энэ хариуцлагатай хүнээс ийм яриа гарсанд үнэхээр харамсаж байгаа.
Нэгдүгээрт Миний бие цөмийн энергийн газарт цацраг идэвхт бодисыг хариуцдаг байсан. Тус газар татан буугдсанаар Ашигт малтмалын газарт эрх нь шилжиж ирсэн. Үүний дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдээс эрх зүйн хувьд асуудалгүй байсан тусгай зөвшөөрөлд “Арева” компанид тусгай зөвшөөрөл олгосон.
Тусгай зөвшөөрлийг зөвхөн Ашигт малтмалын газар мэдэж олгодоггүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Аюулгүй байдлын ерөнхий газрын зөвлөлийн дүгнэлт болон Цөмийн энергийн комиссын дүгнэлтийг үндэслэн олгодог. Тэгэхээр энэ бүх шаардлагыг хангасан учраас тусгай зөвшөөрөл олгосон байгаа.
Туршилтын үеийн хайгуулын зөвшөөрлийг олгосноор одоогийн “Уран”-ны төсөл хэрэгжиж байна.
“Уран”-ыг олборлоход асуудалгүй гэдэг дүгнэлт гарсан байсан тийм ч учраас хайгуул хийх лиценз өгсөн байгаа. Хэрвээ би авлигал авсан байвал тийм өндөр хөгжилтэй улс надаас мэдүүлэг авахгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан гэдэгт итгэхгүй байна. Үнэхээр ийм асуудал байвал мэдээллээ ил болгооч гэж байгаа.
2016 онд ажлаа өгснөөс хойш 2017 онд Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан. 2020, 2024 онд УИХ-д нэр дэвшсэн. Энэ бүх хугацаанд АТГ-т хөрөнгө орлогоо байнга мэдүүлж байсан. Миний хувьд одоогийн байдлаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын үнэлгээ, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаа.
АТГ-аас тухайн үед ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэснийг үндэслэн одоогийн албан тушаалд томилогдсон. Хэрвээ би ямар нэгэн байдлаар авлига авсан бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. ЗГХЭГ-ын газрын дарга Н.Учрал намайг үндэслэлгүй гүтгэсэн, амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн мэдээлэл гаргалаа гэж үзэж байна. Тиймээс би хууль хяналтын байгууллагад хандана.” гэв.
Хуваалцах:
Өнөөдөр, маргааш буузаа хийхэд хамгийн тохиромжтой өдөр
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
139 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн олголоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Нүүдэлчингээс өөр зуухтай байсан гэдэг нь нотлогдож байгаа"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Тусгай үзэсгэлэнд 44 "могол" зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
О.Алтангэрэл: Тавантолгой түлш ХХК-тай холбоотой дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Ямар аймар харлуулдаг юм бэ, та нар манай дүүг хамгаалж чадахгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Монголын хуульчдын холбоо О.Одбаярт туслахаар болжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Капитал банкны хэрэгт НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан холбогдож, С.Эрдэнэ уснаас хуурай гарсан уу
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: Идэр есийн гэмээр энэ хүйтэнд "Хүчит шонхор"-ыг зорих шаардлагагүй боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатай
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Санан тунхаглах ирээдүй" Карл Попперын мэтгэлцээний УАШТ-д 128 баг бүртгүүлжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нэг гэр бүлийн зургаан хүн угаартaн нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Оросын олзноос суллагдсан Украин цэргүүд эх орондоо ирлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.