dobu.mndobu

Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана

Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөн. Иймд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан билээ.

Зарлигийн дагуу өнөөдөр (2025.01.24) 07.00 цагаас 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарлаж, Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана. Мөн олон нийтийг хамарсан, урлаг соёлын үзвэр үйлчилгээ зэргийг хориглосон юм.

П.Очирбат агсныг эцсийн замд нь үдэх, салах ёс хийх ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхэлсэн бөгөөд 9:40 минутад Төрийн ордноос үдсэнээр өндөрлөнө. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.