dobu.mndobu

Утсын чинээ амь минь  дээсэн дээр дэнжигнэсэн аюулт хотыг Улаанбаатар гэдэг

0

НийтлэлчАдмин

Огноо2023-02-13

Утсын чинээ амь минь  дээсэн дээр дэнжигнэсэн аюулт хотыг Улаанбаатар гэдэг

Дөрвөн уулын дунд хашигдаж, дураараа тэлэх боломжгүй хорт утааны голомтод хуйгаараа хордож буй нэгэн үндэстнийг Монгол гэдэг. Хүн амынхаа 50 хувийг бөөгнүүлж, агаарын болон хөрсний бохирдлоор дэлхийд тэргүүлж, хорт хавдрын голомт болж, дуу чимээний бохирдол иргэдийн тухыг алдуулж, авто замын түгжрэл, авлига албан тушаалын наймаа цэцэглэж, эмнэлгийн шалан дээрээ эх хүүхэд нь эмчлүүлдэг, хүүхдүүд сурах сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж 00, зундаа үер бууж гэр хорооллын нүхэн жорлон нь хотынхоо төвөөр мөрөн мэт урсаж, иргэд нь жорлонд амьдардаг, иргэдийнхээ өмнөөс шийдвэр гаргах ёстой улстөрчид нь ядарсан иргэдийнхээ халаасыг тэмтэрдэг хайр найргүй хотыг Улаанбаатар гэдэг.

Алганы хонхорхой мэт хотынхоо төвд уур бухимдлаар хооллож, уцаар хараалаар хамгаа бүрдүүлсэн хайхрамгүй нэгэн хотыг Улаанбаатар гэдэг. Урсах Туул нь бохирдлын сав, эрх мэдэлтнүүд нь ургаа моддыг булга татан барилга барьж өндөр үнээр зардаг унхиагүй газрыг Улаанбаатар гэдэг. Тойрсон дөрвөн уул руугаа чөлөөт заваараа гарах боломжгүй хашаанд сүлбүүлэхгүй бол л хаашаа ч гишгэх газаргүй авлига нэвт шингэсэн арчаагүй хотыг Улаанбаатар гэдэг.

Хорвоогийн шар наран дор хог түүж амь зуусан, урагшгүй албатуудаа ажиллахыг шаардан жагсаал хийхэд нь цагдаа нь бариад хорьчихдог хачин газрыг Улаанбаатар гэдэг. Сонгогдсон гишүүд нь өөрсдийгөө бодохоос иргэдээ боддоггүй, хүнийрхүү сэтгэлтнүүд халгай мэт ургасан хайш яйш бодолтнууд хотлоороо цугласан хөндийг Улаанбаатар гэдэг. Хүүхдийн тоглоомын талбай хогийн цэгтэйгээ хаяа дэрлэдэг хотын Улаанбаатар гэдэг. Хотын түгжрэлийг бууруулах нэрээр найзынхаа компанид 19 тэрбум төгрөгийн автобусны тендер өгдөг орлогч даргатай овлигогүй хүмүүсийн бөөгнөлийг Улаанбаатар гэдэг. Гэрэл дохион дээр зогсож байгаад машинд дайруулж амиа алддаг, барцад ихтэй хотдоо барилгын дэргэдүүр явж байгаад трубанд цохиулж амь насаараа хохирдог, утсын чинээ амь минь  дээсэн дээр дэнжигнэсэн аюулт хотыг Улаанбаатар гэдэг.

Хотоо тэлэх бодлогогүй, бодлого гаргахад ухаантнууд нь урагшаа гардаггүй, амиа хоохойлж чимээгүй үлддэг аюумшигт хотыг Улаанбаатар гэдэг. Сонгуулиас сонгуулийн хооронд бөмбөрч, атга чихэр, кг будаа, халтар сэтгүүлээр өөрсдийгөө сурталдсан хачин хүмүүсийн бөөгнөрлийг Улаанбаатар гэдэг. Богд уул руугаа бүчиж хургасаж баячуудтай, буйдхан алсалж уулаараа гэр барьж төвхнөсөн ядуустай, бөмбөрч, өнхөрч, халтирч, халцарч яваа иргэдтэй ядуу нэгэн нийслэлийг Улаанбаатар гэдэг. Ийм нэгэн газар бүхэлдээ Алтан тэвшийн хөндий юм.

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.