dobu.mndobu

Чунчин хотоос хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах талаар хэлэлцлээ

0

НийтлэлчАдмин

Огноо2023-02-14

Чунчин хотоос хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах талаар хэлэлцлээ

Жилээс жилд нэмэгдэж буй нийслэлийн иргэдийн автомашины хэрэглээ, хэт төвлөрөл, түгжрэл зэрэг асуудлыг шийдэхийн тулд нийтийн тээвэрт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллаж, тус хотын LRT, метро, монорейл зэрэг масс тээврийн туршлагаас судаллаа. Улаанбаатарын хүн амын хэт төвлөрөл, авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлэн богино хугацаанд олон хүн тээвэрлэх шийдлүүдийг нэвтрүүлэх талаар судалж, тэр дундаа хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах боломжийн талаар Чунчин хотын Метро үйлдвэрийн удирдлагатай хэлэлцсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Монгол Улсын хүн амын талаас их хувь буюу 1.6 сая хүн амьдран суудаг Улаанбаатар хотод нийтийн тээврийг төрөлжүүлэн иргэдийн цаг завыг хэмнэсэн, зорчигчийн багтаамж ихтэй метро, хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх цаг нь ирсэн. Хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон улсын туршлага, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх судалгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийлээ. Өртөг зардлын хувьд харьцуулахад Япон, ХБНГУ-аас хөнгөн галт тэрэг оруулж ирнэ гэвэл Хятадынхаас 2-3 дахин үнэтэй тусаж байна. Тэгэхээр бид евро стандартыг нэвтрүүлсэн, Монголын цаг уурын эрс тэс нөхцөлд ажиллах, мөн үнийн хувьд илүү хямд хувилбарыг нүдээр харж, сууж үзэн, үйлдвэртэй нь танилцлаа. Чунчин хотын энэ үйлдвэрээс LRT, монорейлийг үйлдвэрийн үнээр нийлүүлэх боломжийн талаар ч хэлэлцсэн хэмээв.

Чунчин хотын Метро үйлдвэрийн дэд захирал Хуа Жинфэй:

-Манай үйлдвэрийн хөнгөн галт тэргүүдийг 40 хэм хүртэл  хүйтэрдэг, эрс тэс  уур амьсгалтай газар ч ашиглаж болохыг туршсан. Тухайлбал,  Жилин муж, Чанчүнь хотод одоо ашиглагдаж байгаа, мөн монорейлийг дэлхийн улс орнуудад, тэр дундаа Японы долоон хотод  нийтийн тээвэрт нэвтрүүлсэн. Энэ тээврийн хэрэгсэл нь богино зайд маневрлах чадвартай, дуу чимээ багатай зэрэг давуу талтай гэсэн юм.

"Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт" ХХК-ийн ерөнхий инженер Г.Сумхүү:

-Дэлхийн томоохон хотуудын нийтийн тээвэрт маш олон төрлийн хэрэгслийг ашигладаг болсон. Ингэхдээ хүн амын тоо, нягтаршилтай уялдуулан масс тээврийн ямар хэрэгслийг сонгох вэ гэдгээ шийддэг. Тухайлбал, метрог гурав болон түүнээс дээш сая хүнтэй хотод түлхүү ашигладаг. БНХАУ-ын Чунчин хотын хувьд метро, хөнгөн галт тэрэг, монорейл гэсэн масс тээврийн гурван хэрэгслийг ашиглаж байна. Монорейл нь богино зайд маневр хийдэг, барилга байшин ихтэй газар тулгуур гүүрэн байгууламж дээр явах боломжтой. Улаанбаатар хувьд бид эдийн засгийн боломж, аюулгүй байдал, технологийн шийдлээс гадна цаг уурын нөхцөлд ажиллах, эсэх гээд олон талаас нь судалж аль нь тохиромжтой вэ гэдгийг шийдэх хэрэгтэй хэмээлээ.

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.