dobu.mndobu

Нохойд хазуулсан эмэгтэйд туслаагүй гэх иргэнд хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байхгүй

0

НийтлэлчАдмин

Огноо2023-09-08

Нохойд хазуулсан эмэгтэйд туслаагүй гэх иргэнд хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байхгүй

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэгэн эмэгтэй дэлгүүр орохоор явах замдаа 5-6 нохойд хазуулсан бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Энэ үеэр тухайн эмэгтэйг нохойд хазуулж буйг харсаар байж туслаагүй, цааш явсан гэх 31-32 УНЧ улсын дугаартай "Toyota Land-200" маркийн автомашины жолоочийг нийгмээрээ зүхэж, "хүн чанаргүй" хэмээж байна. 

Болсон үйл явдлын дагуу Цагдаагийн байгууллагаас тухайн нохдын эздийг олж, шалгаж эхэлжээ. Мөн эмэгтэйд туслаагүй гэх жолоочийг ч шалгаж, байцаалт авсан байна. 

Энэ талаар ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, бичлэгт гарсан нохдын эздийг Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд заасан "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах" гэх үндэслэлээр шалгаж буй аж.

Хэрэв энэ хуулийг зөрчсөн бол дараах шийтгэлийг оногдуулахаар хуульд заажээ. 

20.15.1 Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.15.2 Хүнд хохирол учруулсан, эсхүл хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Тэгвэл харсаар байж тусламж үзүүлээгүй гэх иргэнийг ямар зүйл, заалтаар шалгаж, хариуцлага тооцох вэ?

2002 оны эрүүгийн хуульд бусдын амь биед аюултай нөхцөлд тусламж үзүүлээгүй тохиолдолд иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалт байжээ. Гэтэл 2017 оны шинэчилсэн найруулгаар тус заалтыг хассан байна. 

Тэгэхээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар "Ланд 200" автомашины жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй болж таарч байна. 

Харин зөрчлийн хуульд гэмт хэрэг зөрчлийг мэдээлээгүй тохиолдолд тухайн иргэнийг 500 нэгжээр торгох зохицуулалттай аж.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 15.10 дугаар зүйлд "Санаатай хүнд гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа, эсхүл үйлдсэнийг лавтай мэдсэн атлаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заажээ.

Тэгэхээр "Ланд-200" маркийн автомашины жолоочид хариуцлага хүлээлгэлээ гэхэд 500 мянган төгрөгөөр торгох нь.

Х.ТҮШИГ

Хуваалцах:

|
Өнөөдрөөс эхлэн автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлнө

Өнөөдрөөс эхлэн автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлнө

11 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн

10 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ТАНИЛЦ: УИХ-ын 2024 оны онцлох үйл явдал

ТАНИЛЦ: УИХ-ын 2024 оны онцлох үйл явдал

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

655 шүүрт худгийг засварлаж нөхжээ

655 шүүрт худгийг засварлаж нөхжээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Ирэх онд давхар зам барина

Ирэх онд давхар зам барина

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Улаанбаатарт 21 градус хүйтэн байна

Улаанбаатарт 21 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.