0
Огноо2023-09-22
“Нүүрсний” гэх тодотголтой хэргийн салхийг нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нар хагаллаа. Товчхондоо, нийгэм бүхэлдээ нүүрсний хулгайчийг тодруулах аянд мордсоноос есөн сарын дараа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нүүрсчдийг шүүх танхимын босго алхуулсан нь энэ байв.
Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлгийг харж байхад Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар нүүрсний хэрэгт орооцолдох нь бүү хэл энхийн цагаан тагтаа байж шүү хэмээн бодогдмоор зүйлсийг хэлж байгаа харагдсан. Тэдний гэм бурууг шүүх тогтооно.
Ямартай ч үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан зүйлчлэлээр буруутгагдаж буй Т.Аюурсайхан Турк улсаас брэндийн хослол, ховор марк, зарим төрлийн үнэт чулуу гадаад улсаас цүнхэлж оруулж ирснээ зарж өнөөдрийн хөрөнгөө босгосон тухай ярьж байна лаа. 1990 оноос хойш түүнээс том хөдөлсөн хүмүүс Т.Аюурсайхан шиг хөлжөөгүй байгаа талаар ярьцгааж байгаа юм.
Нөгөө талд нь маш том “зүрх”-тэй нэг хүн байгаа нь Б.Ганхуяг. Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг үхлээ хайгаад байгаа бол олж өгч болно шүү хэмээн цахимаар аархаж явсан нөхөр. ХЭҮК-т илгээсэн захидалдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шахалтаар АТГ, барьцаалагдсан прокурор, шүүхийнхэн өөрт нь ял өгөх гэж байгаа талаар бичсэн байсан. Үүнийгээ нотолж Гүйцэтгэх засаглалын тэргүүний шахалтаар шүүхийн бүх процесс өрнөж, шүүх засаглалын эрх мэдэлд шууд халдаж байна гэсэн юм. Түүний хэлснээр “Миний 40 тэрбумын хэрэг яах вэ. Цаана нь байгаа 40 их наядын хэргээ яах вэ” хэмээн хэлсэн үг нь цахимд хүчтэй давалгаалав. Ухаандаа эхлээд түүнд холбогдох 40 тэрбумын асуудлыг шийдээд цааш 40 их наядын үзүүрийг хөвөрдөх юм биш үү. Прокурорын зүгээс 50 орчим тэрбумын хэрэгт хамаатуулан шалгаж байгаа гэдгийг ч онцолсон.
Б.Ганхуягийг Эрдэнэс таван толгойн захирлаар ажиллаж “гангарч” явахад гар тохой татаагүй хүмүүс тун цөөн байх. Тийм ч учраас түүний хэлсэн мэдүүлэгт хэний нэр гарах бол гэдэг хүлээлт бий болчихож. Урьдчилсан шатны хэлэлцүүлэг учраас тэр нэр цохож эхлээгүй байна. Гэхдээ тэр зоригтой байна. Эмээх зүйл алга. Зоригтой гэхээс илүүтэйгээр түүнийг зоригжуулж байна. Тэгэхээр түүнийг зоригжуулж байгаа хүн ард нь байгаа гэсэн үг. Тэр хүн бэ гэдэг одоогоор асуултын тэмдэг мэт байгаа ч учир мэдэх хүмүүс нэр цохоод эхэлсэн байна лээ. Намын удирдах шатны нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг түүн дээр байгаа гэх. Дэмжлэг гэхээсээ илүү Б.Ганхуяг ам нээвэл намаараа шороо үмхэж мэдэх хатуу тавилан хүлээж байгаа тул Хуягааг бодохоос илүү намаа бодож дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэдэг зүйл яригдсан гэдэг. Нүүрстэй холбоотой МАН-ын удирдах шатны нөхдийн уулзалтаар ганц нэгээр тогтохгүй. Төрийн ордон, Их тэнгэр, Тэрэлж, Хөвсгөл, Говь-Алтай гэхчилэн хэд хэдэн газар цуглаж энэ талаар ярьсан байдаг. Гол өнцөг нь “Намаа бодохгүй бол бүхэлдээ сүйрнэ шүү” гэх яриа. Намаа бодно гэдэг нь Б.Ганхуягийг бодохын нэр юм. Хоригдож байгаа түүний чихэнд энэ бүхэн очсон тул өөрийн бярыг мэдэрч, зоригжуулж байгаа хүмүүстээ дэндүү итгэлтэй байгаа болохоор бичсэн захидал, хэлсэн үгэндээ ийм бардам байж таарна. Ерөнхий сайд, намын даргынхаа нэрийг шууд зарлаад улс төрийн хилс хэрэг тохох гэж байна гээд хэлчих хэмжээгээр хэн зоригжуулж чадах вэ гээд үзвэл төөрөөд байх юмгүй товчхон ганц хоёр нэр гарч ирнэ.
Үүнээс үзэхэд нүүрсний мафи нуран унах болоогүй, нүүрсчдийн тоглоом дуусаагүй гэдгийг харж болно. Л.Оюун-Эрдэнэ танхим дотроо бөөн нүүрсчдийн бүлгийг тойруулаад суулгачихсан байгаа. Дэргэдээс нь эхлээд “хавирах” хүмүүс маш олон. Сайдын суудалдаа хорогдохгүй өгч байгаад танхимаараа огцорч ч мэдэх тийм том эрх ашгийн зангилааг тэр тайлж чадах уу. Бараг л үгүй.
Б.Ганхуяг бардам байна. Айдасгүй байна. Надад тэр ялаа өгчих. Би үүрээд гаръя. Араа та нар даагаарай гээд хэлчихэж байгаа юм. Түүнийг зоригжуулж байгаа том хүч ч байна. Т.Аюурсайханы хувьд асуудал арай өөр. Өөртөө бардаж туулсан он жилүүд нь одоо түүнд гай болж байгаа юм. Бүлгийн гишүүд, найз нөхдөөсөө хүртэл тасарч адуу малыг анд нөхдийнхөө өмнө тавьсан цагаас хойш тэр нөхөрлөх хүнгүй болсон. Өөрөөсөө бусдыг хулгайч гэж орилж цамнаж явсан омголон үедээ тэр бүхнийг өөрөөсөө түлхсэн. Тэр үнэхээр брэндийн хослол зөөж, марк зарж баяжсан байлаа гэхэд түүний үгэнд итгэх хүн даанч алга болчихсон. Б.Ганхуягийг зоригжуулах хүн байгаа бол Т.Аюурсайханыг түлхэх хүн олон байгаа юм.
Э.АЛДАР
Хуваалцах:
Өнөөдрөөс автомашины албан татвар гурав, зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Энэ оноос төрийн албан хэргийг крилл болон монгол бичгээр хослуулан хөтөлнө
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар ордны өрөөнд шигдэн суухгүй, та бүхэнтэйгээ хамтран ажиллана
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өнөөдрөөс эхлэн автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлнө
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Оны эхний өдөр нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол "бага" байна
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: УИХ-ын 2024 оны онцлох үйл явдал
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Батлан хамгаалах яамны 2024 оны онцлох үйл явдал "БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шадар сайд С.Амарсайхан шуурхай штабт ажиллалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргад эмгэнэл илэрхийллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтээс эрчим хүч нийлүүлснээр цахилгаан хязгаарлалт зогсоно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
655 шүүрт худгийг засварлаж нөхжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилээр “ганцаараа” хийж болох сонирхолтой зүйлс
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбаатарт 21 градус хүйтэн байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сурагчдын үдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.