dobu.mndobu

С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн

С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.

Иргэн С.Шаарийбуу "19 жилийн өмнө Малайзын төр миний охиныг хороосон. Бид өнөөдөр Монголд эрүүдэн шүүх үйл ажиллагаа, түүнээс гарах арга замын тухай ярьж байна. Үүнд гадаадад амьдарч байгаа хүмүүсийг анхаарах ёстой юм. Бид гараад явсан хүмүүсээ үнэндээ мартчихсан. Тэд өөрийнхөө эр зоригоор, тэр улсын хуулиар тэдний эрх хохирч явдаг. Тэгэхээр гадаадад болсон асуудалд төр хохирогч бас нэхэмжлэгч болох ёстой. Би энэний төлөө 19 жил явлаа. Надад тусалдаг байгууллага байдаггүй. Би хуулийн бүх байгууллагад хэдэнтээ өргөдөл өгсөн. Нэг л хариу өгдөг. Тэр нь “Боломжгүй”. Эрх зүйн харилцан туслалцах гэрээ ярьдаг. Түүнийгээ Австрали, Малайз, Франц, бусад оронтой байгуулдаггүй. Тэгэхээр эрх зүйн гэрээгүй юм бол энэ ертөнцөд амьдрах хэрэг байна уу.

Би энэ үгээ Ерөнхий сайдад хэлсэн. ХЗДХЯ-нд өгсөн байна лээ. Бодвол одоо надтай уулзаад “Боломжгүй” гэж хэлэх болов уу гэж горьдож байгаа. Манай хуулийн байгууллага нэг сар хүлээлгэдэг, огт уулзалгүй, “Боломжгүй” л гэдэг. Би хүн хүнтэй харьцдаг гэж боддог. Хүн цаастай харилцдаг болоод удаж байгаа нь харамсалтай.

Үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль манайд байдаггүй. Тийм ураас шүгэл үлээгчийн тухай хуулийг баталж өгөөч ээ. Боломжгүй юм гэж байхгүй. Би Малайзын хуулийн хэд хэдэн заалтыг 2023 онд өөрчлүүлсэн. Хил даваад би тэнд тодорхой асуудлуудыг шийдүүлж болж байхад монголд “Боломжгүй” гэж хариулсаар байгаа.

Манай төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт орооцолдсон, тэндээс мөнгө авсан, тэнд очиж нөлөөлсөн. Би энэ тухай Ерөнхий сайд, ХЗДХЯ-нд өгсөн бичигтээ дурдсан байгаа" гэлээ.

 

Хуваалцах:

|
Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Машины импорт 72,4 хувиар өсжээ

Машины импорт 72,4 хувиар өсжээ

18 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.