0
Огноо2023-10-12
Нийслэл даяар өнөөдөр /2023.10.12/ өглөөнөөс эхлэн угаар, газын үнэр тархсан. Үүний шалтгаан Налайх дүүрэг дэх төмрийн үйлдвэрт газ дэлбэрснээс болсон гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй.
Энэ асуудалд Шадар сайд С.Амарсайхан "Өчигдөр газ дэлбэрсэн гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад ирээгүй" гэсэн бол ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар "Төмөрлөгийн үйлдвэрт газын систем дэлбэрсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн" хэмээн мэдэгдсэн юм. /Х.Нямбаатарын яриаг энд дарж үзнэ үү/
Уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал, "Олон нийтийн цахим сүлжээнд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр, газ дэлбэрч тухайн үнэр нь Улаанбаатар хотод үнэртэж байгаа тухай олныг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл нийтлэгдэж байна.
Тус мэдээллийг тодруулахад Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны есдүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 35 минутад “Баллонтой газ дэлбэрч, хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаадын хөрөнгө оруулалттай "Ш" компанийн төмрийн үйлдвэрт ажилтан "С" нь багажаар төмөр тасдаж байхад газын баллоноос хий алдан дэлбэрч, амь хохирсон харамсалтай хэрэгт хөдөлмөр, аюулгүй байдлын журам зөрчигдсөн эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотой энэ оны аравдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Газ үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудаас хамтран шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага ахуйн хий буюу газ ашиглах үед хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам, зааварчилгаа, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд мөрдөж хэвшихийг зөвлөж байна" гэлээ.
Хуваалцах:
Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Гэртээ ганцаараа" яагаад хамгийн алдартай шинэ жилийн кино болсон бэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад харилцааны салбарынханд дипломат цол хүртээв
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай улс олон улсын долоон тэмцээнээс 5,6 тэрбум төгрөгийн орлого олжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.