0
Засгийн газрын өнөөдрийн (2025.05.07) ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар,
-“Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгийн санаачлан боловсруулсан Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-“Усны төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл/ зэрэг 21 асуудлыг хэлэлцэж байна.
Мөн Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга сонссон бөгөөд бүлгүүд бизнесийн байгууллагуудын саналыг тусгаад ирэх 7 хоногт өргөн барих нь зөв гэж үзжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.