0
Гэрийн тооноор нь үл таних хүн орж бага насны хүүхдийг дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт үл таних хүн орж ирээд миний хоолойг боож, гар утсыг минь аваад явчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад насанд хүрсэн эмэгтэй М нь шунахайн сэдлээр гэрт нь нэвтрэн насанд хүрээгүй Б-ийн биед халдаж гар утсыг нь дээрэмдсэн болохыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Иймд эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, мөн гэртээ байхгүй байгаа талаарх мэдээллээ бусдад хэлж мэдэгдэхгүй байх, цахим орчинд гэрээ эзэнгүй орхисон мэдээллийг бусдад хуваалцахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.