0
Айлын малын бэлчээрт орж ирсэн баавгайн бамбаруушийг байгаль хамгаалагчид тэжээж эхэлжээ.
Тодруулбал, Энэ сарын 3-нд Булган аймгийн Тэшиг сумын нутаг Хужирт багийн Тасархай гэх газарт хаваржиж буй С.Батмөнхийн малын бэлчээрт хүрэн баавгайн бамбарууш орж ирсэн тухай мэдээлэл байгаль хамгаалагчдад иржээ.
Мэдээллийн дагуу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын захиргаанаас БОУАӨЯ болон Амьтан асрах төвийн мэргэжилтнүүдэд мэдэгдэж, хоол тэжээлийн тухай болон хэрхэн асран хамгаалах талаар зөвлөмж мэдээлэл авсан байна.
Одоогоор хамгаалалтын захиргааны дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан бүлэг бамбаруушид оромж байр бэлдэн, мэргэжилтнүүдийн заавар зөвлөмжийн дагуу асран хамгаалж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.