dobu.mndobu

Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтжээ

Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 14-ний 01 цаг 40 минутад “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад нэг настай, эрэгтэй “Н” нь энэ сарын 13-ны 22 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. 
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.