0
Төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн хүүхдүүд үнэтэй брэндийн хувцас, цүнх хэрэглэж буй нь олон нийтийн бухимдлыг хүргээд буй.
Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз бүсгүйдээ үнэтэй цүнх, бөгж, машин бэлэглэж, амралтын газар түрээсэлсэн гэх асуудал гараад буй.
Үүнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Ерөнхий сайд тайлбараа хэлсэн. Тэр үед нь би хамт байсан юм. Ер нь хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь улс төр хийх шүү. Өөрийнх нь хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж тавьж, тогтоох ёстой. Ерөнхий сайд өөрөө шалгуулна гэсэн. Тэр процессыг нь харах ёстой" гэх байр суурийг илэрхийлэв.
Сануулахад, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын охин Х.Минжингийн үнэтэй брэндийн гутал, цүнх хэрэглэж буй талаар мэдээлэл мөн цацагдсан. Үүнд тэрбээр "Миний охины юу өмсөж, хэрэглэхийг чи заахгүй. Ээжийнхээ цүнхийг барьж зураг даруулсан" гэх тайлбарыг хэлсэн билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.