dobu.mndobu

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

Өнөөдөр (2025.05.26) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Гэвч Хөгжлийн төлөвлөгөө болон Төсвийн хүрээний мэдэгдлийг зургаадугаар сарын 1-нээс өмнө батлах хуультай учир байнгын хороодын хэлэлцүүлгийг яаравчлуулахаар болсон юм. Улмаар Баасан гарагийн чуулганы хуралдааныг өндөрлүүлсэн.

Тиймээс өнөөдөр (2025.05.26) чуулган хуралдаж, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалт болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.