0
БНСУ-ын жүжигчин, дуучин Жа и (PSY-ийн A copy) болон к-поп бүжгийн хамтлагууд энэ сарын 29-нд Даланзадгад хотод ирж тоглолт хийхээр болжээ.
Тодруулбал, Даланзадгад хот болон БНСУ-ын Жонбук мужийн хамтын ажиллагааны хүрээнд “Даланзадгад хотын 7 хоног” соёлын үйл ажиллагаа болох аж. Энэ үеэр тус мужаас Даланзадгад хотод Солонгосын жүжигчин, дуучин Жа и (PSY-ийн A copy), DJ, Охидын хамтлаг ирэхээр болжээ. Соёлын өдрийн арга хэмжээг Жонбук муж бүрэн хариуцаж байгаа аж.
Мөн энэ хүрээнд сурагч, оюутан солилцооны 10 хүүхэд нэг жилийн хугацаатай БНСУ-ын Жонбук их сургуульд 100 хувь үнэ төлбөргүй сурна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.