dobu.mndobu

Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 80 хувь нь шүдний цооролтой байна

Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 80 хувь нь шүдний цооролтой байна

Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдад зүрх, нүд, шүдний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг нийслэлд өнгөрсөн оны аравдугаар сараас, орон нутагт энэ оны дөрөвдүгээр сараас зохион байгуулж эхэлсэн.

Эрт илрүүлэгт орон нутгийн хэмжээнд 38 мянга гаруй хүүхдийн 84 хувь нь хамрагджээ. Тэдний 71 хувьд шүдний цоорол илэрч, 61.3 хувь нь эмчлүүлсэн байна. Харин харааны илрүүлэгт 55.5 хувь хамрагдсанаас харааны өөрчлөлт 15 хувьд тус тус илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд 40 мянга гаруй хүүхдийн 90 хувь нь хамрагдсан байгаа бөгөөд зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.3 хувь, шүдний цоорол 79.3 хувь, харааны өөрчлөлт 20.4 хувьд тус тус илэрсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.