dobu.mndobu

Засгийн газар: Гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2024 онд хийсэн ажлын талаар хэлэлцэж байна

Засгийн газар: Гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2024 онд хийсэн ажлын талаар хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн (2025.05.28) ээлжит хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар,

-“Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 2025 оны 119 дүгээр тогтоолын хавсралт,

-“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар,

-Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар зэрэг 32 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.