dobu.mndobu

Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт болж байна

Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт болж байна

“Эв нэгдлээс институт” аяны хүрээнд дөрвөн бүст зохион байгуулагдаж буй Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт өрнөж байна.

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Наянтайн Ганибалаар ахлуулан өнгөрөгч хоёрдугаар сард байгуулагдсан билээ. Ажлын хэсэг өнгөрсөн гурван сарын хугацаанд ажиллаж, уг төслийг боловсруулан тавдугаар сарын 28-наас орон даяар явж нийт гишүүд дэмжигчдэдээ танилцуулж, санал бодлыг нь сонсож байна.

Улс төрийн намын тухай хуулиар намууд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг тусгасан хөтөлбөрийг боловсруулж, энэ онд Улсын дээд шүүхээр батлуулах ёстой. Ардчилсан намаас хөтөлбөрөө боловсруулахдаа “Ардчилсан Монгол”, “Тусгаар Монгол” гэсэн нэртэйгээр хөтөлбөрийн төслөө боловсруулж, нэрийн сонголтыг гишүүд дэмжигчдээсээ асууж байна.

Хөтөлбөрт хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөний талаарх зорилт нь тодорхой туссан байгаад гишүүд сайшааж байлаа. Харин Үндсэн дүрэмд намын гишүүний хариуцлагын асуудлыг илүү чангаруулж, чанаржуулах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.