0
Засгийн газраас "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг асуудлыг өнөөдөр (2025.06.02) хэлэлцэж, шийдвэрлэх юм. Ингэхдээ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээс өмнө эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж, тэнд эхний шийдвэр гарах ёстой. Тус байнгын хороо 12:00 цагаас хуралдаан зарлаад байна.
Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороонд хэн хэн байдаг вэ?
Тус байнгын хороо нийт 25 гишүүнтэй. Даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажилладаг.
МАН-аас:
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан,
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
-Шадар сайд С.Амарсайхан,
-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал,
-Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,
-УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар,
-УИХ-ын гишүүн С.Зулпхар,
-УИХ-ын гишүүн Б.Баярбаатар,
-УИХ-ын гишүүн Э.Болормаа,
-УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир,
УИХ-ын гишүүн О.Номинчимэг,
Ардчилсан намаас:
-Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,
-УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж,
-ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл,
-Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр,
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
-УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл,
-УИХ-ын гишүүн Ж.Баярмаа
-УИХ-ын гишүүн Ө.Шижир
ХҮН намаас:
-Шадар сайд Т.Доржханд,
-УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг,
Үндэсний эвслээс:
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр,
ИЗНН-аас:
-УИХ-ын гишүүн Б.Батбаатар нар бий.
Үндсэндээ, МАН-аас 13, АН-аас 8, ХҮН намаас 2, Үндэсний эвслээс 1, ИЗНН-аас 1 хүн бий. Нөгөө талаас харвал, Засгийн газрын төлөөлөл 8 хүн байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.