0
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
Тэрбээр "АН-ын бүлэг өглөө 10:00 цагаас хойш хуралдаж, дунд нь завсарлаад, эргэж хуралдан шийдвэрээ гаргалаа. Бүлгийн хурлаар санал хураалт явагдсан. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үгээ хэлнэ.
Үгээ хэлсний дараа АН-ын бүлгийн гишүүд хуралдааны танхимыг орхин гарч, санал өгөхгүй.
УИХ-ын дэгийн тухай хуулиа ирцэнд орсон хэрнээ санал өгөхгүй байна гэдэг нь дэмжээгүй гэсэн томъёололтой" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.