0
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нар төсвийн зардлыг бууруулахыг шаардан мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Сонгууль болсноос хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байна. “Мартсанаас мал мэнд үү” гэгчээр дөрвөн сарын өмнө амлаж байсан намуудын амлалтуудыг эргэж сануулъя.
Хамтарсан Засгийн газарт орсон улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон эдийн засаг, тэр дундаа төсөвтэй холбоотой гол заалтуудыг дурдъя.
Тухайлбал,
Монгол ардын нам “Улсын төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна” гэсэн. Мөн Засгийн газрын өрийг тогтмол 40 хувиас доош байлгана гэсэн байгаа.
Ардчилсан намын тухайд төсвийн нийт зарлагыг 20 хувиар багасгана.
ХҮН намын хувьд “Бизнест ээлтэй татварын орчин бий болгоно. Татварын төсвийн зардлыг бодитойгоор бууруулна гэдэг заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан.
Гэтэл өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн барьсан төсвийн төслөөр Монгол Улсын нийт төсвийн ДНБ-д эзлэх хувийг 37.7 хувь болгохоор тооцоолсон байна. Энэ нь дөрвөн сарын өмнө амлаж байсан намуудын мөрийн хөтөлбөрөөс зөрж байна.
Төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөнө гэсэн үг. Хэрвээ энэ нэмэгдэл хувийн хэвшилд байсан бол олон ажлын байр нэмэгдэх зэргээр илүү бүтээмжтэй байлгаж, хөдөлмөрч хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж байсан. Нөгөө талаас ирэх жилийн төсөвт асар олон үргүй зардал харагдаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Ганц, хоёрхон жишээ дурдъя. Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал гэхэд 111 тэрбум төгрөг байгаа юм. Энэ нь өмнөх оныхоос дөрөв дахин нэмэгдсэн дүн. 2020 онд 16 тэрбум төгрөгийг зарцуулдаг байсан бол өнөөдөр 111 тэрбум болчихоод байна.
Үүнээс гадна тавилга, эд хогшил, урсгал засварт 268 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь өмнөх оны төсвөөс 2.2 дахин нэмэгдсэн байгаа юм. Өмнө нь 100 гаруй тэрбум байсан гэсэн үг.
Мэдээллийн технологийн үйлчилгээ гэж бий. Уг нь төрийн бүхий л байгууллага дотроо мэдээллийн технологийн алба, хэлтэстэй. Түүгээрээ үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл үүнд ирэх онд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Энэ нь өмнөх оныхоос 3.6 дахин нэмэгдэж байгаа дүн.
Мөн бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрт 1.9 их наяд төгрөг зарцуулна. Өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь үүний ард ямар ажил үйлчилгээ явагдах нь тодорхойгүй, төсөвт энэ тухай задаргаа нь огт байхгүй.
Бараа үйлчилгээний зардал өмнөх онд 450 тэрбум байсан бол ирэх онд 960 тэрбум болж нэмэгдэж байгаа” хэмээн хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “2025 оны төсвөөс ирэх жилийн эдийн засгийн өнгө төрх харагдаж байна. Гол санаа зовж байгаа зүйл бол зардлын хэт их өсөлт, төсвийн тэлэлт. Төсвийг ингэж их хэмжээгээр тэлснээр инфляц хоёр оронтой тооноос дээш гарах бодит эрсдэл үүсэж байна. Нөгөө талд төгрөгийн ханшийг сулруулах эрсдэлтэй. Төрийн эдийн засаг дахь оролцоог бууруулж, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байна.
Бидний тавьж байгаа гол шаардлага бол, 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэж, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэж байж одоогийн өргөн барьсан төсвөөс ирэх оны эдийн засагт учрах эрсдэлүүдийг бууруулах боломжтой болно. Засгийн газар хэт үрэлгэн төсвөө буцаан татаж, тэвчиж болох зардлуудаа хасахгүй бол иргэдийн амьдралд нэн хүнд тусна.
Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагатай” гэв.
Х.ТҮШИГ
Хуваалцах:
Таван аймгийн 63.2 мянган га газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулах санал иржээ
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Жавхлан: Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 1.9 сая тонн нүүрс нэмж экспортоллоо
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Н.Учрал: Иргэд, ААН-үүд "үйлчилгээ явууллаа” гэдгээ мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа эхэлдэг болно
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи ихтэй, хуурай байна
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 93 тохиолдол лабораториор батлагдлаа
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөрсний нуралтын улмаас зам эвдэрч, нэг иргэн амиа алджээ
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарь-Эхийн замд долоон машин мөргөлджээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Долларын ханш 3500 төгрөгт хүрэв
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн талаар хэлэлцэж байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэнэ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СТАТИСТИК: Тэмбүүгийн өвчлөл хоёр сарын дотор 816 болж нэмэгджээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.