dobu.mndobu

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: И Жэн Мён ялалт байгууллаа

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: И Жэн Мён ялалт байгууллаа

БНСУ-ын 21 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр (2025.06.04) болж, Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэн Мён ялалт байгууллаа.

Тэрбээр 49.42 хувийн санал авсан бол Ард түмний хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү 41.15 хувийн санал авчээ. Харин Шинэ шинэчлэлийн намаас нэр дэвшигч И Жүн Сог 8.34 хувийн авч гуравдугаарт бичигдсэн байна. 

2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Юн Сок Ёлд 0,73 хувийн саналаар ялагдаж байсан И Жэн Мён энэ удаа дахин нэр дэвших боломж олдсон. Сонгуулийн өмнө нэр дэвших эрх нь асуудалтай байсан ч хамгаалж чадсан юм. Улмаар санал асуулгын өмнөх судалгаагаар байнга тэргүүлж байсан тэрбээр 49.42 хувийн санал авч Ерөнхийлөгч боллоо.

Өнгөрсөн шөнө Сөүл хотын төвд И Жэн Мён иргэдэд ялалт байгуулснаа зарлаж талархал илэрхийллээ.

Тэрбээр “Ард түмнийхээ надад хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн тулд хариуцлагатайгаар зүтгэж, чадах бүхнээ хийнэ. Мөн улс орноо эв нэгдэлтэй байлгах ерөнхийлөгчийн үндсэн үүргээ үргэлж санаж явах болно" гэжээ.  

Шинэ Ерөнхийлөгч И Жэн Мён маргааш тангараг өргөж, үүрэгт ажилдаа орно. 

И Жэн Мёны намтар ба улс төрийн карьер

И Жэн Мён нь 1963 онд төрсөн бөгөөд ядуу гэр бүлээс гаралтай. Тэрбээр бага насандаа үйлдвэрт ажиллаж, хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байсан нь түүний амьдралд томоохон сорилтуудыг авчирсан. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн хүчээр хуульчийн мэргэжил эзэмшиж, хүний эрхийн хуульчаар ажиллаж эхэлсэн байна.

Улс төрийн карьерын хувьд И Жэн Мён Соннам хотын захирагч, Гёнги мужийн захирагчаар ажиллаж байсан туршлагатай. Өмнөх ерөнхийлөгч Юн Сог Ёлын засаглалын үед гарсан улс төрийн хямралын үед Ардчилсан намыг удирдан, сөрөг хүчний гол төлөөлөгч болж чадсан юм.

И Жэн Мёны ялалт нь улс төрийн тогтворгүй байдлыг эцэслэж, шинэ эхлэлийг тавьж байна. Гэсэн хэдий ч түүний өмнө эдийн засгийн уналт, нийгмийн хуваагдал, Хойд Солонгостой харилцах харилцаа зэрэг олон сорилтууд тулгарч байна. Тэрбээр эдийн засгийг сэргээх, нийгмийн тэгш байдлыг хангах, гадаад харилцааг сайжруулах чиглэлээр бодлого хэрэгжүүлэхээ амласан. Гадаад харилцаа ба АНУ-тай харилцах харилцаа И Жэн Мён нь АНУ-тай харилцаагаа тэнцвэртэй байлгахыг зорьж, БНХАУ зэрэг бусад орнуудтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байна.

Тэрбээр АНУ-ын худалдааны бодлого, тарифын асуудлуудыг шийдвэрлэхийн тулд дипломат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. И Жэн Мёны Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь БНСУ-ын улс төрийн шинэ үеийг эхлүүлж байна. Түүний өмнө олон сорилт тулгарч байгаа ч тэрээр эдгээрийг даван туулж, улс орноо тогтвортой, хөгжилтэй байлгахын төлөө ажиллахаа илэрхийлсэн. Ирэх жилүүдэд түүний бодлого, үйл ажиллагаа хэрхэн хэрэгжихийг дэлхий нийт анхааран ажиглаж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.