dobu.mndobu

Н.Тэмүүлэн: Ц.Гарамжавыг гадаадад оффшор данс үүсгэсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж, хойшлуулашгүйгээр баривчилсан

0

НийтлэлчАдмин

Огноо2024-05-29

Н.Тэмүүлэн: Ц.Гарамжавыг гадаадад оффшор данс үүсгэсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж, хойшлуулашгүйгээр баривчилсан

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай баривчлаад буй. Тодруулбал, түүний үүсгэн байгуулсан, өдгөө зөвлөхөөр нь ажиллаж буй "Монполимет групп" компани "Монцемент" цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээл авсан.

Хэдийгээр тэрбээр зээлээ бүрэн төлж дууссан ч зээлийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах эхэлсэн. Шалгалтын явцад АНУ-д тодорхой тооны үл хөдлөх хөрөнгө илэрсэн байж болзошгүй бөгөөд тухайн хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрийг гэмт хэргийн замаар олсон эсэхийг шалгахаар түүнийг саатуулсан гэх мэдээллийг эх сурвалж өгч буй юм.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн энэ талаар мэдээлэхдээ "Авлигатай тэмцэх газраас өчигдөр УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын орон гэр, бусад объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу түүнийг 48 цагийн хугацаатай баривчлаад байна.

Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, гадаадад оффшор данс үүсгэсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж, хойшлуулашгүйгээр баривчилсан.

Мөн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албатай хамтран шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Уг этгээд нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн. Яагаад гэвэл 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Зээл авах процессоос өмнө Засгийн газрын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа мэдээлэлд ойрхон байснаа ашигласан байж болзошгүй, шийдвэр гаргалтад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үндэслэл бас бий" гэв.

Э.ЭГШИГЛЭН

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

10 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

11 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна

Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

13 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.