dobu.mndobu

Ц.Гарамжавыг суллалаа

0

НийтлэлчАдмин

Огноо2024-05-30

Ц.Гарамжавыг суллалаа

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай баривчилсан. Прокурорын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өнөөдөр (202405.30) нэг цаг орчмын өмнө суллав.

Түүнийг баривчлан саатуулсан хугацаа өнөөдөр 23.00 цагт дуусах байв. АТГ-аас түүнийг үргэлжлүүлж хорихгүйгээр суллах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг прокурорын байгууллага хүлээн авсан байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах мэдээлэхдээ "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 22.45 цагт сэжигтэн Ц.Гарамжавыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулашгүйгээр баривчилж, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулашгүйгээр баривчилсан ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянуулах саналыг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул хэрэгт цугларсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг болон орон байр, ажлын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Ц.Гарамжавыг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзэн, 2024 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 22.45 цагаас эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн болно" гэж байв.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өчигдөр (2024.05.29) түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан талаар мэдээлэхдээ “Авлигатай тэмцэх газраас өчигдөр УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын орон гэр, бусад объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу түүнийг 48 цагийн хугацаатай баривчлаад байна.

Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, гадаадад оффшор данс үүсгэсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж, хойшлуулашгүйгээр баривчилсан.

Мөн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албатай хамтран шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Уг этгээд нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн. Яагаад гэвэл 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Зээл авах процессоос өмнө Засгийн газрын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа мэдээлэлд ойрхон байснаа ашигласан байж болзошгүй, шийдвэр гаргалтад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үндэслэл бас бий” гэсэн билээ.

Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан Х хуудастаа өнөөдөр "Эрүүл мэндийн хяналтад байх заалттай, настай ээжийг минь сулла! Оронд нь би сууя! Насаараа хөдөлмөрлөж, улсдаа 500 тэрбумын татвар бүрдүүлсэн өрх толгойлсон настай эмэгтэй. Эрүүгийн гэмт хэрэгтэн огтхон ч биш юм шүү!" гэж жиргэсэн байв.

Э.ЭГШИГЛЭН

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

10 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

11 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна

Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

13 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.