0
Огноо2024-10-14
Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл Экспо" ХХК болон Сөүл хотын "Дундэмүнг" дүүрэгтэй хамтран зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2024 БНСУ-д” үзэсгэлэн худалдааны нээлт /2024.10.14/ өнөөдөр боллоо.
Монгол Улсaд үйлдвэрлэсэн дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд сурталчлан таниулах, хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Үндэсний Ассамблейн гишүүн Хо Ын А болон Дундэмүн Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ин болон бусад албаны төлөөлөгчид оролцов.
Элчин сайд С.Сүхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг амжилттай хөгжүүлж буй БНСУ-ын сайн туршлагаас суралцах, шилдэг технологи, менежментийг нутагшуулах, солонгосын хэрэглэгчдэд ойртоход энэхүү үзэсгэлэн арга хэмжээ чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглээд дараа дараачийн үйл ажиллагааг зохион байгуулахад ЭСЯ-ны зүгээс идэвхтэй дэмжиж, хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм.
Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд ноос, ноолууран бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн, өдөр тутмын хувцас, бэлэг дурсгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, аялал жуулчлал зэрэг салбар чиглэлийн 20 ААН 400 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.
Хуваалцах:
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Утаа, түгжрэлийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Энх-Амгалан: Насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгоно
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хүнсний ууган үйлдвэрийн зарим ажилтанд төрийн одон, медаль гардууллаа
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад руу явуулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай мэдээлэхийг үүрэгджээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Волейболын дээд лигийн хагас шигшээ тоглолт энэ сарын 11-нээс эхэлнэ
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болно
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
1.1 сая тонн нүүрс "хулгайлсан" Б.Батдаваа ба түүний эхнэрийн хэрэг юу болов?!
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 градус хүйтэн, ялимгүй цас орно
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
НӨАТ-ын бармтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтоо авна
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Азийн хөгжлийн банкнаас авсан ₮21.8 тэрбумын зээл "салхинд хийсжээ"
13 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Ханиад хүндэрснээр олон эрхтний дутагдалд орох эрсдэлтэй"
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн “Эрдэнэс алт ресурс”-ийнхэнд хариуцлага тооцохгүй юу, Н.Учрал сайд аа
15 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Говь-Алтай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.