dobu.mndobu

ЦЕГ: ОХУ-ын дипломат ажилтан осол гаргаж, хэргийн газраас зугтахыг завдсан хэргийг шалгаж байна

0

НийтлэлчАдмин

Огноо2024-08-17

ЦЕГ: ОХУ-ын дипломат ажилтан осол гаргаж, хэргийн газраас зугтахыг завдсан хэргийг шалгаж байна

Цахим орчинд ОХУ-ын дипломат ажилтан согтуурсан үедээ зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтахыг оролдсон талаарх мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин наймдугаар сарын 07-нд Баянзүрх дүүрэгт ОХУ-ын ЭСЯ-ны дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газраас зугтахыг оролджээ.

Эл хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Харин уг асуудалд ОХУ-ын Элчин сайдын яамнаас "П.В.Петрунин Зөвлөлт, Монголын цэргүүд Халхын голын дайнд Японы милитаристуудыг ялсны 85 жилийн ойн баярт зориулсан ёслолын арга хэмжээ бэлдэж, тун завгүй байх үедээ согтуу байж болох байсанд ЭСЯ-ны удирдлага маш их эргэлзэж байна. Ийнхүү уг автомашины осол нь Улаанбаатар хотын замуудын эрчимтэй хөдөлгөөний улмаас харамсалтай нь багагүй тохиолддог энгийн нэг осол байсан юм" хэмээсэн байна. 

Х.ТҮШИГ

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

10 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

11 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна

Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

13 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.