0
Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг Дорнод аймгийн Халх гол суманд зохион байгуулав.
Энэхүү түүхэн ялалтын үнэ цэн ач холбогдлыг Монгол Улсын иргэд, хүүхэд залуучуудад ойлгуулан сурталчлах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх зорилготой үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу Дорнод аймгийн Халх гол суманд зохион байгууллаа.
Энэ хүрээнд Ялалтын хөшөө, БНМАУ ын баатар Л.Дандар, Ерөн баатрын хөшөө, Хилчин дайчдын хөшөө, Яковлевын танкчдын хөшөө, Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, төв талбайд Төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын оролцсон цэргийн ёслолын жагсаал, баярын хурал, хүндэтгэлийн концерт, иргэд хөдөлмөрчдөд зориулсан үдшийн цэнгүүн, ёслолын буудлага болов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.