dobu.mndobu

БНСУ-тай дрон хөгжүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНСУ-тай дрон хөгжүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг өнөөдөр /2024.08.06/ хүлээн авч уулзлаа. 

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол, Солонгосын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байна гэдгээ уулзалтын эхэнд онцлоод, цаашид энэхүү харилцааг агаарын цэргийн салбар тэр дундаа дрон хөгжүүлэлт, кибер аюулгүй байдал, зэвсэг техник болон солонгост суралцах цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Талууд энэ удаагийн уулзалтын үр дүнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэхэд анхаарч, дрон хөгжүүлэлтийн чиглэлээр бүхий л талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

6 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

7 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

9 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.