0

Томуу, томуу төст өвчний тархалттай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн амбулаторийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, хяналтын тусламж, үйлчилгээг бүсчилсэн хэлбэрээр уртасгасан цагаар үзүүлж байна.
Энэ хүрээнд нийслэлийн найман дүүргийн хэмжээнд нийт 21 цэгт амбулаторийн тусламж, үйлчилгээ зохион байгуулж байгаа бөгөөд дараах цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Ажиллах цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд: 09:00–20:00 цаг
Амралтын өдрүүдэд: 10:00–17:00 цаг
Нийтээр амрах баярын өдрүүдэд: 10:00–16:00 цаг
Бүсчилсэн үзлэгийн цэгүүдэд томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо хийх, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрүүл мэндийн даатгалын хүрээнд эмчилгээнд хамруулах, өвчтөний биеийн байдлыг хянах зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.2
Иргэд өөрийн оршин суугаа хаягийн дагуу харьяалах бүсийн үзлэгийн цэгт хандаж үйлчлүүлэх боломжтой. Мөн харьяа Өрхийн эрүүл мэндийн төвтэйгөө утсаар холбогдон томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл авах болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар тодруулахыг зөвлөлөө.
Хуваалцах:
Монголоос илэрсэн 2000 жилийн настай Хүннүгийн үеийн булшнаас 413 ховор олдвор илэрчээ
17 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.