0

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан “Шим тэжээлийн боловсрол” нөлөөллийн аяны хүрээнд Монголын уламжлалт хоол хүнсний соёл, ач холбогдлыг таниулах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын зөв хооллолт, шим тэжээлийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд “Монголын уламжлалт хоол хүнсний соёл” сэдэвт хичээл, сургалтыг зохион байгуулж, суралцагчдад үндэсний хоол хүнсний өв соёлоо танин мэдэх, хоол зүйч, тогооч нар мэргэжлийн ур чадвар, туршлагаа түгээн дэлгэрүүлж, эрүүл хооллолтыг дэмжсэн шинэлэг санаачилгуудыг хэрэгжүүлсэн сайн туршлагыг олон нийтэд түгээж байна.
Нөлөөллийн аяны үр дүн:
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ач холбогдлын талаарх эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн ойлголт сайжирсан
Суралцагчид үндэсний хоол, хүнсний өв соёлоо танин мэдэхийн сацуу шим тэжээлийн боловсролыг нэмэгдүүлсэн
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд харилцан суралцах, шинэлэг санаачилга, үр дүнтэй арга туршлагыг нутагшуулах эерэг орчин бүрдэх нөхцөлүүд бий болсон.



Хуваалцах:
Монголоос илэрсэн 2000 жилийн настай Хүннүгийн үеийн булшнаас 413 ховор олдвор илэрчээ
17 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.