dobu.mndobu

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид “Монгол бахархлын өдөр”-ийг үндэсний өв соёлоо дээдлэн тэмдэглэлээ

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид “Монгол бахархлын өдөр”-ийг үндэсний өв соёлоо дээдлэн тэмдэглэлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид үндэсний өв соёл, уламжлалаа эрхэмлэн тэмдэглэн өнгөрүүллээ.

Арга хэмжээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс зохион байгуулсан бөгөөд албан хаагчид үндэсний дээл, хувцсаараа гоёж, үндэсний хувцасны өв соёлыг сурталчлан таниулсан байна.

Энэ үеэр үндэсний хувцсаа эрхэмлэн өмсөж, түгээн дэлгэрүүлэхэд үлгэрлэсэн албан хаагчдыг шалгаруулжээ.

“Үндэсний хувцсаа эрхэмлэгч албан хаагч”-аар:

Ч.Батзолбоо – Баянзүрх дүүргийн Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер

Х.Анужингоо – Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны шагнал, цагаатгал, шашны асуудал хариуцсан мэргэжилтэн нар шалгарсан байна.

Харин тусгай байрт Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн И.Баярмандах шалгарчээ.

Тус арга хэмжээ нь Монголын түүх, төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, өв соёлоо дээдлэхийн зэрэгцээ албан хаагчдын эх оронч үзэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Монголын түүх, өв соёл, үндэсний уламжлалаа эрхэмлэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үнэт өв, бахархал билээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.