dobu.mndobu

Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар гурав дахь удаагаа улираан сонголоо

Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар гурав дахь удаагаа улираан сонголоо

Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны IX бага хурал “Эв нэгдэл, эрч хүч, эргэх холбоо” уриан дор зохион байгуулагдаж, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг тус намын хорооны даргаар гурав дахь удаагаа улираан сонгожээ.

Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг тус бага хуралд Баянзүрх дүүргийн МАН-ын 15 мянга гаруй гишүүнийг төлөөлсөн 499 төлөөлөгч оролцсон байна.

Хурлаар дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд даргыг сонгох, бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, намын хорооны бүрэлдэхүүнийг өргөтгөх, Хяналтын хорооны гишүүдийг шинэчлэн сонгох, Тэргүүлэгчдийг батлах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Энэ удаагийн бага хурал нас, хүйсийн тэгш оролцоог хангаснаараа онцлог байсан бөгөөд төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 87 настай, хамгийн залуу нь 18 настай байв.

Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва оролцож, үг хэлсэн байна.

Э.Бат-Амгалан нь МАН-д 22 жил ажилласан бөгөөд Баянзүрх дүүргийн МАН-ын хороог өмнө нь 10 жил удирдаж байжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.