0

“Монголын төмөр зам” ТӨХК нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах албан тушаалтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Авлигатай тэмцэх газартай хамтран сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах, өгөхтэй холбоотой хууль зүйн хариуцлага, үүсэж болзошгүй эрсдэл болон түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар бодит жишээнд тулгуурлан мэдээлэл өгөв.
Сургалтад компанийн газар, хэлтэс, алба, нэгжийн удирдах албан тушаалтнууд хамрагдаж, албан үүргээ хэрэгжүүлэх явцад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүллээ.




Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.