0

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны 13:00 цагт болно.
Энэ удаагийн тохиролд 2026 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлсэн иргэдийн баримтууд хамрагдах юм.
Иргэд сугалаанд оролцохын тулд худалдан авалт бүрийнхээ төлбөрийн баримтыг Ebarimt системд хугацаанд нь бүртгүүлэх шаардлагатай.
Сугалааны тохирлын дараа азтан болсон эсэхээ Ebarimt аппликейшн болон цахим системээр дамжуулан шалгах боломжтой.
Иймд иргэд төлбөрийн баримтынхаа бүртгэлийг шалгаж, сугалааны тохиролд идэвхтэй оролцохыг сануулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.