dobu.mndobu

Москва хотноо болж буй олон улсын тэмцээнд Монголын Зэвсэгт хүчний тамирчид гурван медальтайгаар гараагаа эхлүүллээ

Москва хотноо болж буй олон улсын тэмцээнд Монголын Зэвсэгт хүчний тамирчид гурван медальтайгаар гараагаа эхлүүллээ

ОХУ-ын Москва хотноо энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Туухай өргөлтийн олон улсын тэмцээнд таван орны 150 гаруй тамирчин оролцож байна. Тус тэмцээнд Монгол Улсаас ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа С.Энхтайвангаар ахлуулсан Зэвсэгт хүчний гурван алба хаагч эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний нээлтийн ажиллагаа 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж, үргэлжлэн урт түлхэлттэй төрлийн тэмцээн явагдахад эмэгтэйчүүдийн +68 кг-ын жинд дэслэгч Б.Ундрах (ХЗЦК) алтан медаль, эрэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ахмад Г.Гантогтох (327) мөнгөн медаль, ахлагч Л.Батсуурь (032) хүрэл медаль тус тус хүртлээ. Тэмцээн үргэлжилж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.