dobu.mndobu

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр эдийн засгийн албаны 102 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр эдийн засгийн албаны 102 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад орчин цагийн Эдийн засгийн алба үүсэж хөгжсөний 102 жилийн ой өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр үе үеийн эдийн засгийн албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр мэндчилгээндээ Монгол Улсад Эдийн засгийн алба үүссэн түүхэн үндэс нь 1924 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөртэй холбоотойг онцолсон байна.

Тодруулбал, Улсын анхдугаар их хурлын 1924 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын дэргэд “Эдийн засгийн зөвлөл” байгуулж, улсын эдийн засгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэхээр тогтсон нь Монгол Улсад Эдийн засгийн алба үүссэн түүхэн эхлэл гэж үздэг аж.

Улмаар Монгол Улсын Засгийн газраас 2024 онд жил бүрийн арваннэгдүгээр сарын 18-ны өдрийг Эдийн засгийн албаны тэмдэглэлт өдөр болгон баталснаар энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэндчилгээндээ Монгол Улсын эдийн засаг сүүлийн таван жилд эрчимтэй тэлж буйг дурдсан байна. Тухайлбал, нэг хүнд ногдох нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд 7.4 мянган ам.долларт хүрч, 2020 оны түвшнээс 1.8 дахин өссөн бол 2026 онд 8.4 мянган ам.долларт хүрч, хоёр дахин нэмэгдэхээр тооцоолжээ.

Тэрбээр эдгээр амжилтад үе үеийн төлөвлөгч, эдийн засагчдын хөдөлмөр, хичээл зүтгэл, хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэснийг онцолж, эдийн засгийн салбарт олон жил ажилласан ахмад үеийнхэнд болон улс орныхоо өнцөг булан бүрд ажиллаж буй албан хаагчдад талархал илэрхийлсэн байна.

Мөн нийт эдийн засгийн албан хаагчдад эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт хүсэн ерөөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.