0

Сүхбаатарын талбайн төв зогсоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр түр хаахтай холбогдуулан нийтийн тээврийн зургаан чиглэлийн автобусны замналд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ.
Тодруулбал, дараах чиглэлийн автобуснуудын замналд өөрчлөлт орох юм байна. Үүнд:
М:3 – Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбайн төв зогсоол
М:1Б – Ботаник-Сүхбаатарын талбайн төв зогсоол
Ч:30 – Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол
Ч:71А – Дүнжингарав худалдааны төв-Сүхбаатарын талбайн төв зогсоол
Ч:78 – Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол
Х:19 – Сүхбаатарын талбай-Чингис хаан олон улсын нисэх буудал
Иймд дээрх чиглэлүүдээр зорчиж буй иргэд 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр автобусны түр өөрчлөгдсөн замнал, зогсоолын мэдээллийг урьдчилан нягталж, зорчих хөдөлгөөнөө төлөвлөхийг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.