dobu.mndobu

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн үдэх ёслол 11:40 цагт Д.Сүхбаатарын талбайд болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн үдэх ёслол 11:40 цагт Д.Сүхбаатарын талбайд болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болж, уг асуудлыг өчигдөр (2026.11.19) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэсэн. Ингэснээр дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүргийг түр хэрэгжүүлэхээр болж байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2026.11.20) 11:00 цагт УИХ-ын дарга С.Бямбацогтод тамгыг нь хүлээлгэн өгөх аж. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийг хүндэтгэн үдэх ёслол 11:40 цагт Д.Сүхбаатарын талбайд болно. 

Сануулахад, У.Хүрэлсүх нь 2021 онд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.