0

Гэмт хэргийн кинонуудад гэмт хэрэгтэн худлаа ярих үед нүд рүү нь хaрахад харц тулгарахаас зайлсхийх эсвэл хуруугаа гараа хөдөлгөх зэрэг ухамсаргүй хариу үйлдэл үзүүлэхэд нь хэргийн сэжүүр олдог үзэгдлүүд ихэвчлэн гаргадаг. Бодит байдал дээр хүмүүс бусдаас мэдээлэл нуухын тулд хуурамч зан авир гаргах үед нүдээ анивчих давтамж багасаж, харцаа нэг цэг дээр төвлөрүүлж чаддаггүй нь батлагдсан байна. Мөн худлаа ярих үед хариу үйлдэл үзүүлэхэд шаардагдах хугацаа уртасдаг болохыг тогтоожээ.
Германы Ульмын Их Сургуулийн Туршилтын Сэтгэл Судлалын тэнхимийн судалгааны баг хүмүүс мэдээлэл нуух эсвэл бусдын өмнө худлаа ярих үед тэдний нүдний өөрчлөлтийг шинжилж, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл болох “PLOS ONE” сэтгүүлд судалгааны үр дүнгээ нийтэлжээ.
Хэргийн талаарх гол мэдээллийг нууж байгаа эсэхийг тодорхойлохын тулд худал илрүүлэгч ашиглан зүрхний цохилт, хүүхэн харааны хөдөлгөөн зэрэг физиологийн хариу үйлдлийг шинжлэх аргыг "Хамгаалагдсан мэдээллийн тест" (CIT) гэж нэрлэдэг. Одоогийн CIT судалгааны ихэнхийг нь компьютерын дэлгэцэн дээр гарч буй асуудлууд дээр үндэслэн даалгавар гүйцэтгэж байх үед бие махбодын өөрчлөлтийг ажиглах замаар хийсэн бөгөөд энэ нь судалгааны үр дүнг бодит амьдрал дээрх харилцаанд ашиглах боломжийг хязгаарлажээ.
Судалгааны баг 36 оролцогч хүний ажиглагчийн өмнө мэдээллийг нуух үед гарсан биеийн өөрчлөлтийг хэмжсэн байна. Оролцогчдод карт сонгоод дараа нь сонголтоо ажиглагчид үзүүлэх, нуух эсвэл өөр карт сонгосон мэт дүр эсгэхийг зааварлажээ. "Неон" хэмээх нүдний хяналтын төхөөрөмжийг ашиглан баг оролцогчдын хүүхэн харааны хэмжээ, нүд анивчсан байдал, харц тогтсон байдал, хариу үйлдэл үзүүлэх хугацааг хэмжсэн байна.
Мэдээллийг нуух үед оролцогчдын харц тогтсон давтамж буурч, нүд анивчсан тоо ч мөн буурсан байна. Эдгээр үр дүн нь мэдээллийг нуух явцад физиологийн хариу урвал дарангуйлагддаг гэсэн таамаглалтай нийцэж байгааг баг шинжилжээ. Энэхүү таамаглалаар худал хэлдэг хүмүүс нүдээ анивчуулахаас зайлсхийх гэх мэт гаднын хариу үйлдлийг хянадаг бөгөөд энэ нь худал хэлэх нь тэднийг нүдэнд өртөхөөс зайлсхийж, сандаргахад хүргэдэг гэсэн ойлголтоос үүдэлтэй юм. Эдгээр өөрчлөлтүүд оролцогчид ажиглагчийг харахад бүр ч тод харагдаж байв.
Худал хэлэх үед нүдний хөдөлгөөнд тодорхой өөрчлөлт гараагүй бөгөөд асуултад хариулахад зарцуулсан хугацаа нэмэгдсэн. Эдгээр үр дүнд үндэслэн судалгааны баг хариу үйлдэл үзүүлэх хугацаа нь худал зүйлийг илрүүлэх хамгийн найдвартай үзүүлэлт гэж дүгнэсэн.
Судалгааны баг “Энэхүү судалгаа нь бусдын оролцоо нь хувь хүний анхаарлын чадварт нөлөөлдөг бөгөөд эдгээр өөрчлөлтүүд нь нүдний хөдөлгөөнд тусгалаа олсон болохыг харуулж байна” гээд “Нийгмийн харилцаатай холбоотой орчинд нууц мэдээллийн тестийг ашиглахдаа нөгөө хүний оролцоо нь нүдийг хянах үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж байгааг анхаарч үзэх хэрэгтэй” гэв.
Хуваалцах:
Монголоос илэрсэн 2000 жилийн настай Хүннүгийн үеийн булшнаас 413 ховор олдвор илэрчээ
17 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.