dobu.mndobu

89 сургуульд “Динза уншлагын булан” тохижуулж, 250,000 хүүхдийг номын ертөнцтэй холболоо

89 сургуульд “Динза уншлагын булан” тохижуулж, 250,000 хүүхдийг номын ертөнцтэй холболоо

Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-ын санаачилга, хэрэгжүүлэлтээр нийт 89 сургуульд “Динза уншлагын булан” тохижуулж, 250,000 хүүхдэд зориулан 40,700 гаруй ном, хэрэглэгдэхүүнээр ханган, арга зүй олголоо.

Сургууль бүрийн 50–100 м² талбайг хүүхэд номын ертөнцөд орсон мэт мэдрэмж төрүүлэх, уншиж, ойлгож, бүтээлчээр хөгжих орчин болгон тохижуулсан. Үүнд арга зүй, номын тавиур, хана, шал, гэрэлтүүлэг, ногоон чимэглэл, ном, хэрэглэгдэхүүн, зөөлөн дэр, шуудангийн хайрцаг, орчны тайлбар, чимэглэл, тайз болон бүтээлийн уралдааны шагналын хувцас зэрэг иж бүрдэл багтсан.

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ, ИВЭЭН ТЭТГЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Боловсролын яамны бодлогын дэмжлэгтэйгээр “БОГД БАНК” ХК-ийн ивээн тэтгэлгээр нийслэлийн 88 сургуультай “Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажилласан.

Тус гэрээний нэгдүгээр шатны хүрээнд 88 сургуулийн уншлагын орчны тохижилтыг бүрэн хэрэгжүүлж, 2026 оны 5 дугаар сарын 15-нд сургуулиуд номын баярын нээлтээ нэгэн зэрэг зохион байгуулж, тохижуулсан орчноо хүлээн авсан билээ.

2026 оны 9 дүгээр сарын 16-нд “ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК-ийн ивээн тэтгэлгээр Увс аймгийн Улаангом сумын 1-р сургуульд “Динза уншлагын булан” тохижуулснаар нийт 89 сургуульд хүрээд байна.

Өнөөдөр 250,000 хүүхдэд зориулсан эдгээр уншлагын буланд сурагчид маань тухлан сууж, номоо давтан уншиж, ярилцаж, бүтээл туурвисаар байна.

НОМЫН ЕРТӨНЦӨӨР ХҮҮХДҮҮДЭЭ АЯЛУУЛДАГ НОМЫН САНЧ НАРТАА БАЯРЛАЛАА!

2026–2027 оны хичээлийн жил эхэлсэн 9 дүгээр сарын 1-нээс хойш “Динза уншлагын булан”-даа тогтмол уншлагын үйл ажиллагаа зохион байгуулж бидэнтэй хуваалцаж буй номын санч нараа онцолж байна.

Нийслэлийн 6-р сургуулийн номын санч Ж.Мөнхжаргал

Нийслэлийн 84-р сургуулийн номын санч Б.Мөнхням

Ингээд та бүхэндээ номын санч нарын маань уншлагын үйл ажиллагаа, арга зүйн туршлага болон сургуулиудын “Динза уншлагын булан”-гийн тохижилтын ӨМНӨХ ба ДАРААХ толилуулж байна.

Хүүхдийн унших хүсэл тэмүүллийг дэмжин ажилладаг нийт номын санч нартаа болон энэхүү үйлсийг дэмжсэн ивээн тэтгэгч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье! 

“УНШДАГ, СЭТГЭДЭГ, ХӨГЖДӨГ, ТӨЛӨВШДӨГ МОНГОЛ ХҮҮХЭД”

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.