dobu.mndobu

Явган хүний зам дээр машинаа байрлуулбал жолоочийн эрхийг 1 жилээр хасдаг болох нийтийн өргөдөл санаачилжээ

Явган хүний зам дээр машинаа байрлуулбал жолоочийн эрхийг 1 жилээр хасдаг болох нийтийн өргөдөл санаачилжээ

Иргэн Д.Уранцэцэг УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах dparliament цахим системд "Явган хүний зам дээр машинаа байрлуулбал жолоочийн эрхийг нэг жилээр хасдаг болох өргөдөл санаачилсан байна.

Тэрбээр "Бидний үр хүүхэд, ээж аав, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэг түрсэн иргэд явган хүний замаар явахад аюулгүй байдал ерөөсөө хангагдахгүй байна. Одоогийн хуулиар 20,000 төгрөгийн торгууль төлөөд энэ хүмүүс хэдэн өдрөөр нь явган хүний зам дээр машинаа хаячхаад алга болж байна. Хохирч байгаа хүмүүс нь дандаа хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Тиймээс эдгээр хариуцлагагүй, амин хувиа хичээсэн хүмүүс машин замаараа явж чадахгүй бол 1 жил явган явуулж өөрсдөд нь сургамж болгох хэрэгтэй" хэмээсэн байгаа юм. Улмаар "Улаанбаатар хотын хувьд замын хөдөлгөөний дүрэм нь зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 35.2 дээр -явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж орсон байдаг нь хэтэрхий хөнгөн шийтгэл бөгөөд тухайн жолооч машинаа ахин явган хүний зам дээр тавихгүй гэх баталгаа болж өгөхгүй байгааг өөрчилж торгуулийн хэмжээг -1 удаад 1 жилээр жолоодох эрхийг хасах, -2 дахь удаа давтан үйлдсэн бол 2 жилээр хасах, -3 дахь удаагаа давтан үйлдэл хийвэл 3 жилээр жолоодох эрхийг хасах болгон өөрчлөх саналыг гаргаж байна" гэжээ. 

Уг саналыг арваннэгдүгээр сарын 21-нд гаргасан бөгөөд дэмжиж гарын үсэг зурах хугацаа арванхоёрдугаар сарын 21-нд дуусахаар байна. Хэрэв энэ хугацаанд 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар авч хэлэлцэх юм.

Гарын үсэг зурах холбоос: https://petition.parliament.mn/Detail?id=585fe8ec-97f9-42fd-819f-91f9cd663fff 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.