0
АНУ-ын Лас Вегас хотноо Гранд мастерс буюу ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны хооронд зохиогдож байна.
Энэхүү тэмцээнд 69 орны 1223 тамирчин зодоглож байгаа юм. Тэмцээний хоёр дахь өдөр М1, М3, ангилалийн тамирчид өрсөлдсөнөөс M3 буюу 40-44 насныхны ангилалд +100 кг-ын жинд хүч сорьсон Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Алтангэрэлийн Давааням эхний тойрогтоо гоц мөргөж, Бразилийн Рикардо Феррейрад ялагдав.
Улмаар А.Давааням дагах барилдаанд Анголын Россано Гаспар, Аргентиний Матиас Каллежа нарыг буулган авч, хүрлийн төлөөх барилдаанд Канадын Себастьян Годиныг давснаар жүдо бөхийн ахмадын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.