0

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсээс Хүний нөөцийн ажилтны өдрийг тохиолдуулан 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “HR Data Day” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь компанийн хүний нөөцийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг ажилтнуудад танилцуулах, хамт олны идэвх оролцоог нэмэгдүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой юм.
Өдөрлөгийн хүрээнд хүний нөөцийн статистик мэдээлэл, 2026 онд хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулж, ажилтнуудын санал хүсэлтийг сонсон, холбогдох асуудлаар санал солилцлоо.
Мөн энэ үеэр Хүний нөөцийн мэргэжилтэн А.Энхцэцэг, Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн М.Аззаяа нарыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны "Жуух бичиг"-ээр шагналаа.





Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.