dobu.mndobu

37 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

37 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

Өнгөрсөн хоногт орсон борооны улмаас Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт гэр, хашаа усанд  нийт 28 дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав.

Тодруулбал айлын гэр, хашаа усанд автсан 17, машин урссан 4, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан зэрэг дуудлагатай байв. Үүнээс 18 дуудлага дээр нийт 126 алба хаагч, 44 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 486,5 тн ус соруулж, усанд боогдсон, гэрээ, хашаа нь усанд автсан нийт 37 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.