dobu.mndobu

Таван ханатай гэр, хоёр амбаар бүрэн шатаж, хүний амь нас хохирчээ

Таван ханатай гэр, хоёр амбаар бүрэн шатаж, хүний амь нас хохирчээ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны орой гал түймэр гарч, 64 настай эрэгтэй өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн өдрийн 19:03 цагт гэр шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид дөрвөн километр зам туулан, 19:10 цагт хэргийн газарт очжээ.

Гал түймэрт иргэн Ц-ийн таван ханатай гэр, 2х1.5 болон 5х2 метрийн хэмжээтэй хоёр амбаар бүрэн шатаж, 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, мөн 10х20 метрийн хэмжээтэй агуулахын баруун тал хайрагдсан байна.

Аврагчид гал түймрийг 15 минут ажиллаж унтраасан бөгөөд хэргийн газраас 64 настай эрэгтэй нас барсан байсныг илрүүлж, холбогдох цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Иргэдийг галын аюулгүй байдлаа хангаж, гэр, байшин, халаалтын хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.